Засаг дарга М.Мөнхбаяр "Чандмань металл орд" ХХК-тай нийгмийн хариуцлагын гэрээгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Төсөвт өртөг: 25,000,000 төгрөг
6-р сургуулийн сурагчдын 00-н өрөөний засвар, суултуур нэмэгдүүлэх, гал тогооны агааржуулалтын тоног төхөөрөмж суурилуулах
14-р цэцэрлэгийн 1 дүгээр давхарт уян тааз хийх
2-р цэцэрлэгийн урсгал засварт шаардлагатай материалын зардал
ЗДТГ-н 00 өрөөний засвар үйлчилгээ
Хүүхдийн сурах ая тухтай орчныг бүрдүүлэн хөрөнгө оруулалт хийж буй Ц.Амарсанаа захиралтай "Чандмань металл орд" ХХК-ийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье
