Засаг даргын Тамгын газар

            Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжид заасан харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах; Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах; тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх; татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж төрийн  удирдлагын бодлого, Нийгмийн салбарын үйлчилгээ, Төсөв санхүүгийн үйлчилгээ, Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, байгаль орчин, газар зохион байгуулалтын чиглэлээр өдөр тутмын үйлчилгээ үзүүлж, нутгийн удирдлагыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаарх дэмжлэг үзүүлж, сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах зэрэг хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэн төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй,  хариуцлагатай, олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг хэрэгжүүлж ажиллаж байна.

            Тус Тамгын газар нь  төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мөн босоо удирдлагатай албан хаагчдаас бүрдэн Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар,  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга түүний Тамгын газар болон сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган сумандаа төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд эрхлэн явуулж байна