хөрөнгө оруулалт
1.
Сумын Засаг дарга М.Мөнхбаяр, “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан нар хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй, 17-р цэцэрлэгийн хүүхдүүдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилтот ажлын хүрээнд цонх, паарны хамгаалалт, хамгаалалтын тор, мөн багш нарын ажлын хэрэгцээнд шаардлагатай принтер, ширээ, сандлуудыг хүлээлгэн өглөө.
Хамтын ажиллагааны хорооны гишүүд ажлын явцад үнэлэлт, дүгнэлт хийж, зарим ажлыг сайжруулах болон дутуу гүйцэтгэлийг бүрэн дуусгах талаар заавар, зөвлөмж өгч ажиллав.
Төслийн нэр: Шарын гол ХК-ийн хөрөнгө оруулалтаар 17-р цэцэрлэгийн тохижилт, тоног төхөөрөмж - 20,000,000 ₮
Гүйцэтгэгч: "Юу Эм Жи Эм трейд" ХХК
"Шарын гол" ХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
