ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ЗӨВЛӨМЖ

Өргөдөл, гомдол гаргагч нь МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй, нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!

Өргөдөл, гомдолд тавих шаардлага

  1. Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  2. Өргөдөл,гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл

  1. Яамны өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө
  2. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
  3. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” Монгол Улсын хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагтай бол Төрийн нарийн бичгийн дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
  4. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

Өргөдөл, гомдолд хариу өгөх хэлбэр

  1. Цахим өргөдөл, гомдлын хариуг албан тушаалтан зөвхөн цахим хэлбэрээр өгнө.

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн мэдээ

  1. 2021 оны жилийн 3 дугаар улирлын байдлаар өргөдөл гомдлын тайланг энд дарж үзнэ үү.
  2. 2020 оны жилийн эцсийн байдлаар өргөдөл гомдлын тайланг энд дарж үзнэ үү.
  3. 2019 оны жилийн эцсийн байдлаар бичгээр 231, утсаар 1 санал хүсэлтэд хариу өгч ажиллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
  4. 2018 оны жилийн эцсийн байдлаар бичгээр 183 өргөдөл, 11-11 төвөөр санал хүсэлт гомдол шүүмжлэлд 72, утсаар 2 санал хүсэлтэд хариу өгч ажиллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
  5. 2017 оны жилийн эцсийн байдлаар бичгээр 323 өргөдөл, 11-11 төвөөр санал хүсэлт гомдол шүүмжлэлд 94 , цахим хаягаар 8 санал хүсэлтэд хариу өгч ажиллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
  6. 2016 оны жилийн эцсийн байдлаар бичгээр 132 өргөдөл, 11-11 төвөөр санал хүсэлт гомдол шүүмжлэлд 199 , цахим хаягаар 87 санал хүсэлтэд хариу өгч ажиллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.