иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль

иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль
иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль

Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 8-аас эхэлнэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу аймаг, сум дахь намын салбар байгууллага нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө өгсөн. Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргана.
Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 8-аас 5 дугаар сарын 14-нийг дуустал үргэлжлэх юм.
Улмаар нэр дэвшигчийн баримт бичгийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-тай танилцана уу.