Түүхэн товчоон

      Монгол Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд Шарын голын нүүрсний орд газрыг нээж ашиглалтын нөөцийг тогтоосноор 1961 оны 10 дугаар сарын 17-нд уурхайн тосгоны анхны суурийг тавьжээ. Нүүрсний уурхай ашиглалтанд орж 1962 оны 10 дугаар сарын 21-нд Шарын голд засаг захиргааны нэгж байгуулах шийдвэр гарч, уурхайчдын хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааг ОСГ-ны хоёр хороотойгоор үйл ажиллагаагаа эхэлж улмаар 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн хот, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн заалтыг үндэслэн УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор орон нутгийн хотыг Шарын гол сум болгон өөрчилж төвийг нь Шарын гол гэж нэрлэсэн.