БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025
ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ӨРНӨЖ БАЙНА /2025.09.09/
УТХО-аар:
Хуучин хөл бөмбөгийн талбайг орчин үеийн болгож шинэчлэн тохижуулах ажлын явц 70%-тай байна. Уг ажлыг Уран минж ХХК хийж байгаа бөгөөд УТХО-аар 1 тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийгдэж байгаа ажил юм.
ОНХСХО-аар:
Дархан, Санжинт багт нарны зайн гэрэлтүүлэг хийсэн. Ажлыг Чандмань сонор ХХК хийж гүйцэтгэсэн.
 Багуудад нэг загварын хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил бүрэн дууссан байна. Болор эрхэс ХХК 200 сая төгрөгийн өртөгтэй уг ажлыг хийж гүйцэтгэжээ.
Сургууль цэцэрлэгийн орчны тохижилтын ажилд 100 сая төгрөгийг төсөвлөснийг Эдова ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын засвар үйлчилгээг хийх жижиг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийжээ.