БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025
АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ /2025.09.09/
Шарын гол сумын Засаг дарга М.Мөнхбаяр сумандаа хийж буй замын ажлуудаа танилцууллаа.
 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй 14 тэрбум 800 сая төгрөгийн өртөг бүхий Шарын гол сумаас Улаанбаатар хот чиглэлийн авто зам 95%-ийн гүйцтгэлтэй байна. Уг ажлыг Анандын зам ХХК гүйцэтгэж байгаа юм. Төлөвлөлтийн дагуу 2026 онд бүрэн хийж дуусна.
 ОНХСХО-аар 158,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй захиргааны уулзвараас 13, 14 дүгээр байр чиглэлийн авто зам, зогсоолын засварын ажил, 125 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 9 дүгээр байрны авто зогсоолын зам засварын ажил, 6, 7, 11,12 дугаар байрны голын авто замын ажлууд бүрэн дууссан байна.
 Мөн гэр хорооллын гудамж хоорондын түрж янзлах, Дархан-Шарын гол чиглэлийн авто замын засвар, арчлалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллажээ.