БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025
1.
”Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд сумын Засаг дарга М.Мөнхбаяр "Чандмань металл орд" ХХК-тай нийгмийн хариуцлагын гэрээгээр дараах нэн шаардлагатай ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэж ажиллалаа.
6-р сургуулийн сурагчдын 00-н өрөөний засвар, суултуур нэмэгдүүлэх, гал тогооны агааржуулалтын тоног төхөөрөмж суурилуулах /Тус сургуулийн сурагчид 00-д ороход оочир дараалал үүсдэг, хананы плита нурж унах эрсдэлтэй, 6 настай сурагчдын 00 өрөө ашиглалтын шаардлага хангахгүй, гал тогоо агааржуулалтгүй байгаа/
14-р цэцэрлэгийн 1 дүгээр давхарт уян тааз хийх
2-р цэцэрлэгийн урсгал засварт шаардлагатай материалын зардал
Хүүхдийн сурах ая тухтай орчныг бүрдүүлэн хөрөнгө оруулалт хийж буй Ц.Амарсанаа захиралтай Чандмань металл орд ХХК-ийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье.
