хөрөнгө оруулалт
1.
Сумын Засаг дарга М.Мөнхбаяр, “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан нар хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй 2-р сургуулийн дотуур байрны тохижилтын ажил, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд зориулсан дасгалын тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг, хөлөгт тоглоомуудыг хүлээлгэн өглөө.
Хамтын ажиллагааны хорооны гишүүд гүйцэтгэлийн явцад үнэлэлт, дүгнэлт өгч ажиллав.
Төслийн нэр: Шарын гол ХК-ийн хөрөнгө оруулалтаар 2-р сургуулийн дотуур байрны тохижилт, тоног төхөөрөмж - 20,000,000 ₮
Гүйцэтгэгч: "Юу Эм Жи Эм трейд" ХХК
"Шарын гол" ХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
